Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

10 ДУГААР ХУРАЛДААНАА ХУРАЛДУУЛЖ, ШИЙДВЭРЭЭ ГАРГАЛАА

2019-02-26

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаан 87.1 хувийн ирцтэйгээр хуралдаж, Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай, Зарим газрыг орон нутгийн хамгаалалтад өөрчлөлт оруулах тухай, 2019 онд аймгийн хэмжээнд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг батлах тухай, Санал уламжлах тухай, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын тайлангийн тухай, Чингис хотын дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 10 дугаар хуралдаанд сумдын Хурлын нарийн бичгийн дарга нар урилгаар оролцлоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%