Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 3-р хуралдаан боллоо

2019-02-25

1. Статистикийн хэлтсийн 2018 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2019 онд дэвшүүлсэн зорилт
2. ТХДЖТ-ийн 2018 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2019 онд дэвшүүлсэн зорилт
3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхэд санал өгөх тухай
4. Дундговь аймгийн ЗДТГ-ын Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2018 оны жилийн эцсийн тайланд үнэлэлт дүгнэлт өгөх тухай
5. Автомашинд дахин үнэлгээ тогтоож, худалдах тухай
6. Үл хөдлөх хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай
7. Монгол Улсын цол хүртээх, одон медилиар шагнуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%