Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР" БИНДЭР СУМАНД

2019-03-12

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн "Төлөөлөгчийн өдөр"-ийг тогтоох тухай тогтоолын хэрэгжилтийг хангах, иргэд, байгууллагын оролцоо, санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор "Төлөөлөгчийн өдөр"-ийг Биндэр суманд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран зохион байгууллаа.


Төрийн байгууллагуудын албан хаагчидтай уулзаж, иргэдэд Төлөөлөгч Ц.Дэмбэрэлсайхан бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, санал бодлоо солилцсон нь төрийн байгууллага, иргэдийн талархалд нийцсэн ажил болов.

Төлөөлөгчийн өдрийн үеэр байгуулсан гавъяа, хөдөлмөрлөсөн бүтээл, ажлаа үнэлүүлж, "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-гоор ахмад багш Д.Лхагвасүрэн, "Алтангадас одон"-гоор улсын аварга малчин Г.Сүхбаатар, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар Биндэр сумын 3 дугаар багийн Засаг дарга Золзаяа нар шагнагдсаныг гардуулан өглөө.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ц.Дэмбэрэлсайхан 2018 оны ажлаараа шилдэг төлөөлөгч болсон юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%