Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, Хэнтий аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн
Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц, орон тоог шинэчлэн батлах
тухай” 13 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
даргын туслах бөгөөд хэвлэлийн төлөөлөгч, ажлын албаны орон нутгийн өмч,
санхүүгийн ажилтан, архив бичиг хэргийн эрхлэгч, няравын албан тушаалын сонгон
шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлаж байна.
Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго
Хэнтий аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын орон
тоо, бүтцийг боловсронгуй болгох, албан хаагчдын ажлын бүтээмж, үүрэг,
хариуцлагыг нэмэгдүүлэх, Төлөөлөгчдийн эргэх холбоо, байгууллага, иргэдийн
оролцоог сайжруулах, ажлын уялдааг хангуулах, албан тушаалын сул орон тоог
сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино.
Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл
Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан
тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон
тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг
бүртгэнэ.
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар
тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (Боловсрол, Мэргэжил,
Мэргэшил, Туршлага)-ыг хангасан иргэн бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн
иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэж ойлгоно.
Тухайлбал:
”Боловсролын шаардлага”: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага хангасан
иргэн бүртгүүлнэ. /Боловсролын үнэлгээний төв, холбогдох мэргэжлийн
байгууллагаар баталгаажсан их, дээд сургууль төгссөн диплом нотолгоо болно/
”Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн
мэргэжлийг ойлгоно. Үүнд: сэтгүүлч, эдийн засагч, нягтлан бодогч, нийгмийн
ажилтан, гадаад хэлний мэргэжилтэн, орчуулагч, архив бичиг хэргийн эрхлэгч,
нарийн бичгийн дарга гэх мэт дипломд бичигдсэн мэргэжлийн нэрийг үндэслэнэ.
“Мэргэшлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд
боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр
чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор
тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд
магистр, докторын зэрэг хамгаалсан гэх
мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ нь
холбогдох диплом, гэрчилгээ, сертификат нотолгоо болно/
”Туршлагын
шаардлага”: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын
болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71
дүгээр зүйлд заасны дагуу мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх гэдэг
нь жилийн 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг.
/Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн
“Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг
баримтална/.
Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4
ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй
иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй
үйлдэл болох тул иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж
байна!!!
Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Хэнтий
аймгийн Нутгийн удирдлагын ордоны 3 дугаар давхарт 313 дугаартай өрөөнд 2019 оны 03 дугаар сарын 25-29-ны өдрийн 09.00-12.00,
13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.
Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан
материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг
/диплом/-ийн эх хувийг холбогдох мэргэжлийн байгууллагаар баталгажуулсан
лавлагаа, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль
төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр хөрвүүлсэн
байх/
Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн
эх хувийг хуулбарын хамт;
Монгол Улсын иргэний үнэмлэх;
Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн
даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг
баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох
тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт
бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,
Ажил байдлын тодорхойлолт;
НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний мэдлэгтэй байх гэсэн
шаардлагыг хангах талаар энэхүү зарын долоо дахь хэсэгт заасан баримт бичиг;
4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг /1 ш нь анкет дээр
наагдсан байх/;
Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг
бүртгэхгүй.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа
Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг
зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын
байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг
ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний баримт бичгийг буцаана.
Сонгон шалгаруулалтыг 2019 оны 04 дүгээр
сарын 01-ний өдрийн 13:30 минутад доорхи байдлаар зохион байгуулна.
1.Ерөнхий шаардлага /Анкет, диплом, гэрчилгээ, нийгмийн даатгалын
болон хөдөлмөрийн дэвтэр/
2. Ур чадварын түвшингийн
шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд зөв хариулж, босго
оноог хангасан иргэн дараагийн шалгалтанд орно/
3.Ярилцлагын шалгалт /Мэдлэг,
хандлага, зан үйлийг тодорхойлох/
Сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
Тав. Албан тушаалд тавигдах шаардлага
Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны
тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий
байгууллага, албан тушаалтны баталсан албан тушаалд тавигдах дараах шаардлагыг
хангасан байна:
А. Даргын туслах бөгөөд хэвлэлийн төлөөлөгч албан тушаалын шаардлага:
Ерөнхий шаардлага |
Үзүүлэлт |
Чухал шаардлагатай |
Шаардлагатай |
Боловсрол |
Бакалавр |
||
Мэргэжил |
Нийгмийн ажилтан, гадаад хэлний мэргэжилтэн, орчуулагч, багш, сэтгүүлч |
|
|
Мэргэшил |
Нийгмийн ажил |
Гадаад хэлний ярих, орчуулах түвшний мэдлэгтэй бол давуу тал болно. |
|
Туршлага |
Эрэгтэй |
|
|
Ур чадвар |
-Хууль дээдлэх, ажилдаа сэтгэлээс хандах, хариуцлага хүлээх чадвартай
байх -Багаар ажиллах чадвартай байх -Харилцааны ур чадвартай байх -Удирдан зохион байгуулах -Олон нийтийн ажил зохион байгуулах, харьцах, илтгэх -Өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцаж чаддаг байх -Эрхэлсэн ажлынхаа хүрээнд бусдад манлайлал үзүүлэх -Компьютерийн өргөн хэрэглээний программыг хэрэглэх чадвартай байх -НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний зохих мэдлэгтэй байх |
-Асуудал боловсруулах, найруулан бичих -Харилцааны соёлыг эзэмшсэн байх -Өөрийгөө илэрхийлэх, илтгэх -Олон нийтэд шинэ соёл, эерэг хандлага түгээх -Орчноо зөв мэдрэх, зөв үнэлж, асуудлыг судлан үнэлэх |
|
|
Тусгай шаардлага |
–Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих |
Илүү цагаар ажиллах чадвартай байх |
Б. Орон нутгийн өмч, санхүүгийн ажилтны албан тушаалын
шаардлага:
Ерөнхий шаардлага |
Үзүүлэлт |
Чухал шаардлагатай |
Шаардлагатай |
Боловсрол |
Бакалавр |
||
Мэргэжил |
Эдийн засагч, нягтлан бодогч, өмчийн харилцааны менежер |
Бизнесийн удирдлага |
|
Мэргэшил |
Нягтлан бодогч |
Мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно. |
|
Туршлага |
Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх |
|
|
Ур чадвар |
-Хууль дээдлэх, ажилдаа сэтгэлээс хандах, хариуцлага хүлээх чадвартай
байх -Багаар ажиллах чадвартай байх -Хэмнэлт гаргах -Харилцааны ур чадвартай байх -Удирдан зохион байгуулах -Өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцаж чаддаг байх -Эрхэлсэн ажлынхаа хүрээнд бусдад манлайлал үзүүлэх -Компьютерийн өргөн хэрэглээний программыг хэрэглэх чадвартай байх |
-Асуудал боловсруулах, тооцоолон бодох -Харилцааны соёлыг эзэмшсэн байх -Өөрийгөө илэрхийлэх, илтгэх -Олон нийтэд шинэ соёл, эерэг хандлага түгээх -Орчноо зөв мэдрэх, зөв үнэлж, асуудлыг судлан үнэлэх |
|
|
Тусгай шаардлага |
-Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих |
Илүү цагаар ажиллах чадвартай байх |
В. Архив бичиг хэргийн эрхлэгч, няравын албан тушаалын
шаардлага:
Ерөнхий шаардлага |
Үзүүлэлт |
Чухал шаардлагатай |
Шаардлагатай |
Боловсрол |
Бакалавр |
||
Мэргэжил |
Багш, нягтлан бодогч, бүртгэл тооцооны ажилтан, архивч |
|
|
Мэргэшил |
Нярав, нягтлан бодогч, нарийн бичгийн дарга |
Photoshop, indesign, coreldraw зэрэг хэрэглээний программ эзэмшсэн бол давуу тал
болно |
|
Туршлага |
Төрийн байгууллага, мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх |
|
|
Ур чадвар |
-Хууль дээдлэх, ажилдаа сэтгэлээс хандах, хариуцлага хүлээх чадвартай
байх -Багаар ажиллах чадвартай байх -Харилцааны ур чадвартай байх -Өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцаж чаддаг байх -Эрхэлсэн ажлынхаа хүрээнд бусдад манлайлал үзүүлэх -Компьютерийн өргөн хэрэглээний программыг хэрэглэх чадвартай байх |
-Асуудал боловсруулах, найруулан бичих -Харилцааны соёлыг эзэмшсэн байх -Өөрийгөө илэрхийлэх, илтгэх -Олон нийтэд шинэ соёл, эерэг хандлага түгээх -Орчноо зөв мэдрэх, зөв үнэлж, асуудлыг судлан үнэлэх |
|
|
Тусгай шаардлага |
-Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих |
Илүү цагаар ажиллах чадвартай байх |
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар ажлын
цагаар 70562307, 96010010 утсаар холбогдож, лавлагаа авч болно.
Зургаа. Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг, Төрийн
жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтын хүрээнд бэлтгэсэн
“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” номоос сонгон
шалгаруулалтанд орох иргэд дараах жагсаалтад байгаа хууль, журмаас бэлдэнэ үү.
Үүнд:
Монгол Улсын Үндсэн хууль,
Монгол Улсын Их Хурлын тухай хууль,
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хууль,
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль,
Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль,
Төрийн албаны тухай хууль,
Төрийн нууцын тухай хууль,
Авлигын эсрэг хууль,
Төрийн хяналт шалгалтын тухай хууль,
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль,
Хөдөлмөрийн тухай хууль,
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг
шийдвэрлэх тухай хууль,
Байгууллагын нууцын тухай
Татварын ерөнхий хууль,
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль,
Нийгмийн даатгалын тухай хууль,
Нийгмийн халамжийн тухай хууль,
Хувь хүний нууцын тухай
Шилэн дансны тухай хууль,
Архивын тухай хууль,
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал,
Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого,
Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай
Төсвийн тухай хууль
Төсвийн тогтвортой байдлын тухай
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг
сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль.
Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм
Захиргааны ерөнхий хууль /2016.07.01/
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2016.07.01/
Нийтийн сонсголын тухай хууль
Сонгуулийн тухай хууль
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль
ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН
АЛБА