Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨРДӨӨ ҮНЭЛҮҮЛЖ, ШАГНАГДЛАА

2019-03-22

Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар Зарлигаар "Монгол цэргийн өдөр", Казак түмний "Наурыз" баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гаргаж, гавьяа байгуулсан Хэнтий аймгийн нэр бүхий иргэдийг шагналаа. "Алтан гадас одон"-гоор шагнагдсан "Суно" ХХК-ны механик инженер Чакейн Болатжанд өнөөдөр шагналыг гардуулж, баяр хүргэв.

Мөн Зарлигаар

Хэнтий аймгийн Цагдаагийн газрын ахмад ажилтан, бэлтгэл хошууч Цэвэгсүрэнгийн Базаррагчаа "Цэргийн гавъяаны улаан тугийн одон"-гоор, 
Бэрх хотын ахмад настан Садвекасын Кааж "Алтан гадас одон"-гоор, 
Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэн Санжийн Төмөрхүү "Шударга журам" медалиар шагнагдсан байна.

Та бүхэнд "Наурыз"-ын баяр мэнд хүргэе.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%