Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ДЭВШИЛТЭД ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАХ НЬ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019-03-28

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс хамтран “Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дэвшилтэд техник технологийг ашиглах нь” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.  
Зөвлөгөөнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Ц.Сугаржав, дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Ө.Эрдэнэхүү, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, Нийслэлийн цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 130 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ зөвлөгөөнийг нээж,  хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дэвшилтэд техник технологийг ашиглахыг уриалах, хулгайн гэмт хэргийн тоог бууруулах, хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хамтын уялдаа холбоог сайжруулах зорилгоор өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгааг тодотгон хэлсэн юм. 
Мөн салбар зөвлөлөөс  2016-2018 онуудад дүүргийн 19 хороодын нутаг дэвсгэрт нийт 640 ширхэг хяналтын камерыг 1.338.830.552 /нэг тэрбум гурван зуун гучин найман сая найман зуун гучин мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийн төсвөөр суурилуулж, дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд оршин суугчдын аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байгаа гэдгийг онцлов. 

Зөвлөгөөний үеэр дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэх хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох газрууд илтгэл мэдээлэл танилцуулж, санал бодлоо солилцов. Зөвлөгөөнөөс гарсан дэвшүүлсэн санал санаачлага, хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлийг нэгтгэн боловсруулж, хэлэлцүүлгийн үр дүнг зөвлөмж болгон үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаар боллоо. 













Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%