Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​“ЧИНГЭЛТЭЙД ҮЙЛДВЭРЛЭВ” ТӨВИЙГ МАНЖУУР ХОТОД 6 ДУГААР САРД НЭЭХЭЭР БОЛЛОО

2019-03-29

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Манжуур хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, санамж бичгийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж “Чингэлтэйд үйлдвэрлэв” салбарыг Манжуур хотод нээх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. 
Энэ ажлын хүрээнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны  Манжуур хотын Хөлөнбуйр аялал жуулчлалын “FATA” группын дарга  Wang Yan Nian тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн ИТХ-ын  Тэргүүлэгч Х.Алтаншагай, Төлөөлөгч Л.Ариунтуяа, Бизнес Инкубатор төвийн захирал, Төлөөлөгч С.Энхтайван, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, УЗБХ-ийн дарга Ж.Ганбат Засаг даргын Тамгын газрын Хүнс, Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган нар байлцав. 

 “FATA” групп нь 1993 онд байгуулагдсан бөгөөд Хөлөнбуйрын нутаг дэвсгэрт барилга байшин, бизнес худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ар хашаат боомт, Өвдөг боомт, Манжуур хотын чөлөөт бүсийг хариуцаж ажилладаг групп юм. 
Уулзалтын үеэр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Шинэ барга зүүн хошууны Хилийн чөлөөт худалдааны татваргүй бүс болон Манжуур хотын Хятад-Оросын хилийн чөлөөт худалдааны татваргүй бүсэд дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын бараа бүтээгдэхүүнийг борлуулах талаар, мөн “Чингэлтэйд үйлдвэрлэв” төвийг 6 дугаар сард нээх талаар санал солилцов. 
БНХАУ-ын ӨМӨЗО-ны  Манжуур хотын Хөлөнбуйр аялал жуулчлалын “FATA” группын дарга  Wang Yan Nian Чингэлтэй дүүрэгтэй хамтарч ажиллаж байгаадаа баяртай байгаагаа хэлээд цаашид бүх талаар тусалж дэмжиж, хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ. 



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%