Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗАРИМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019-04-08

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй зарим томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай  дүүргийн Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ танилцлаа. 
Дүүргийн 14-р хороонд баригдах 103 хүүхдийн түргэн тусламжийн төвийн барилгын ажлыг Комп трейд компани нь эхэлж 60%-тай явагдаж байна . Мөн бага сургууль цэцэрлэгийн цогцолборын ажлыг  АДАМОН” ХХК гүйцэтгэгчээр шалгарч, геодезийн зураг хийгдсэн,  одоогоор газар бүрэн чөлөөлөгдсөн байна. 
Чингэлтэй дүүргийн 14-р хороонд 2019 онд дараах ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн  
• Хайлаастын 16-р гудамжинд 35 метр автомашинд чулуун зам тавих
• 13,14,15-р хорооны иргэдэд үйлчлэх “СПОРТ ЦОГЦОЛБОРЫН”  барилгын ажил 
• Хайлаастын гудамж, Чингэлтэй өргөн чөлөөг холбосон авто зам
• Хайлааст  ЧАНДМАНЬ овооны орчмын тохижилт
• 5 буудлын автобусаны буудалд шилэн саравч барих ажил 







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%