Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖУУДЫГ БАЙГАЛИЙН ЧУЛУУН ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМТАЙ БОЛГОХ АЖЛУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2019-04-22

Чингэлтэй дүүргийн Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас 2019 онд Чингэлтэй дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөөг, иргэддээ танилцуулах, мэдээлэл өгөх уулзалт арга хэмжээ үргэлжилж байна. Өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ 13,14,15 дугаар хороодын Ус сувгийн ажилтнуудтай уулзаж, Чингэлтэй дүүргээс баримталж буй бодлого шийдвэрийн талаар, мөн 2019 онд дүүрэгт  хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцов.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ танилцуулгын үеэр Чингэлтэй дүүргийн гэр хороолол буюу 7-19 дүгээр хороонд байгалийн чулуун хучилттай авто замын сүлжээг бий болгож, гэр хорооллын ихэнх гудамж  байгалийн чулуун хучилттай авто замтай болгох ажлыг Чингэлтэйчүүд эхэлсэн нь Нийслэлдээ анхдагч ажил болж иргэд олон түмний талархалыг зүй ёсоор хүлээсээр байна гэдгийг онцлон хэлсэн юм. 
2019 онд 13 дугаар хорооны 17 дугаар сургуулиас Дэнжийн 1000 буюу “Нарантуул-2” төв хүртэлх 689,6у/м, 7 дугаар хорооноос 224 дүгээр цэцэрлэг хүртэл үргэлжлэх 0,57 у/м, 16 дугаар хорооноос Баянхошууны хөтөл хүртэл үргэлжлэх 300 у/м авто замыг тус тус барьж ашиглалтад оруулах ажлууд эхлээд байна. 
Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын зарим ажлуудаас дурдхад :
“Хайрхан хөгжлийн төв”-ийг дүүргийн 7,14,19 дүгээр хороодод тус тус байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд 2018 онд 19-р хороонд барьж ашиглалтад оруулсан.
Мөн Хороо бүр “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-тэй болох ажлыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
 2015-2018 онд Явуулын 90 ажлын байр ажиллуулж 200 гаруй иргэнийг ажлын байраар хангасан бол 2019 онд явуулын 20 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 
Мөн 10 дугаар хороо, 39 дүгээр сургуулийн ард  “Чингэлтэй дүүргийн Спорт цогцолбор”,  “Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор”ыг 2019 оноос үе шаттайгаар барьж ашиглалтад оруулах
117 дугаар сургуулийн зүүн хойд талд буюу Ар согтоотод “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ыг 2019-2020 онд барьж ашиглалтад оруулах
13,7,16 дугаар хороодын авто замын ажил, “Жишиг гудамж”-ыг үе шаттайгаар хийх, 
“Жигжидийн уулзвар дахь Цагдаагийн хэсгийн байрны барилга, 16 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг, “Гүнтэд байрлах хяналт шалгалтын товчоо” зэрэг ажлууд 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 











Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%