ЗҮҮН БҮСИЙН УУЛЗАЛТ БОЛНО
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдөр /2019.04.05./ хуралдаж, Бүсийн уулзалтыг зохион байгуулах тухай, Тогтоолын хавсралтанд нэмэлт оруулах тухай, Эхийн алдар 1,2 дугаар одонд эхчүүдийг шагнуулахаар өргөн мэдүүлэх тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.Үүнд: Зүүн бүсийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албадын 3 дугаар уулзалт зөвлөгөөнийг Хэнтий аймагт 5 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар, Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Төлөөлөгчдөд үйл ажиллагааны зардлыг төсөвтөө багтаан олгож болох эрх зүйн зохицуулалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 7 дугаар тогтоолд нэмж тусгахаар, "Эхийн алдар-1" дүгээр одонд 23 эх, "Эхийн алдар-2" дугаар одонд 257 эхийг шагнуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, Дархан, Батноров сумдын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл хүссэнийг тухайн сум, багийн саналыг харгалзан "татгалзсан" хариу өгч тус тус шийдвэрлэв.
Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн хуралдаанд асуудал оруулж байгаа төрийн зарим албан хаагчдын хариуцлагагүй байдалд дүгнэлт хийж холбогдох газарт нь хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэхээр тогтов.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8