Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ОЮУНЛАГ ХЭНТИЙЧҮҮД"-ИЙГ ШАЛГАРУУЛНА

2019-04-24

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017-2020 оны үндсэн зорилтийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд "Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох, Хэнтийгээ дэмжих"-д тодорхой амжилт бүтээл гаргасан, оюун санаа, эерэг хандлага, зөв амьдралын хэвшлийг олон нийтэд түгээх чиглэлээр томоохон санаачлага гаргаж, амжилттай ажилласан иргэд байгууллага, сурагч, багачуудыг урамшуулах, дэмжих зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 25-ны хугацаанд зарлаж байна.
"Оюунлаг Хэнтийчүүд"-ийг "Оюунлаг сурагч", "Оюунлаг иргэн", "Оюунлаг гэр бүл", "Оюунлаг багш", "Оюунлаг хамт олон", "Оюунлаг Хэнтийчүүдийг дэмжигч байгууллага" гэсэн 6 төрлөөр шалгаруулж, жил бүрийн шинэ жилийн баяраар урамшуулах юм. Иргэд байгууллагадаа хүргэх, дэмжих, тодорхойлох ажлыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%