Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД СУРАГЧИД ОРОЛЦОНО

2019-04-24

Хэнтий аймгийн 18 сум, 3 тосгоны 26 сургууль, Мэргэжил сургалт Үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилго бүхий “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн гишүүдээр нийт 292 сурагч ажиллаж байна.
“Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн ажлыг эрчимжүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс хүүхдийг ангид байлгах, урам өгөх зорилгоор аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Шилдэг Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм” шалгаруулах уралдааныг зарласан юм.
Өнөөдөр Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг 4 сургууль, Мэргэжил сургалт Үйлдвэрийн төвийн “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн гишүүдийн энгэрийн таних тэмдгийг хүлээлгэн өгөв.
Сумдын сургуулиудын Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн гишүүдийн энгэрийн таних тэмдгийг Сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөр дамжуулан хүлээлгэн өгөх юм.
Шилдэгээр шалгарсан “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийг Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тодруулж, шагнана.
“Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн гишүүдийн зургийг Олон нийтийн сүлжээнд байршуулах зөвшөөрлийг авсан болно. ЦАХИМ ОРЧИНД СОЁЛТОЙ ОРОЛЦЪЁ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%