Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2016 оны "төлөөлөгчийн өдөр бий болгох тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39 Төлөөлөгч 2019 онд ажлын тайлангаа иргэддээ танилцуулах тайлант өдөрлөг “Төлөөлөгчдийн өдөр”-ийг зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаа Мөрөн сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон Төлөөлөгч Цэрэнсамбуугийн Батцоож 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэдэдээ хийсэн ажлаа тайлагнаж, “Төлөөлөгчийн өдөр”-өө зохион байгуулж, иргэдтэйгээ нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэв.
Сумынхаа хөгжил дэвшлийн бодлогыг тодорхойлж, иргэдийнхээ итгэл, сэтгэлийг хүлээн сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд 3 удаа сонгогдсон А.Энхбаярыг “Хурлын Тэргүүний Төлөөлөгч” тэмдгээр, ахмад настан Ч.Самбуужав, сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Г.Уранчимэг нарыг “Сүлд” тэмдгээр шагнасныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан гардуулав.
Тайлант өдөрлөгийн үеэр “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох” зорилт, ажлын хүрээнд тус сумын харьяат, 100 будалт даамын спортын мастер, Дэлхий аваргын 5 дугаар байрын шагналт, Ази тивийн хошой мөнгө, хүрэл медальт, улсын 4 удаагийн аврага М.Лувсандоржийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамын аварга шалгаруулах тэмцээнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЕБС-тай хамтран зохион байгуулж, хүндэтгэл үзүүлэв. 3 насны ангиллалын тэмцээнд 9 сумын 90 гаруй тамирчин өрсөлдөв.
Төлөөлөгч Ц.Батцоож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тайлант өдөрлөгт хзрэлцэн ирсэн иргэдийн дунд 9 азтан шалгаруулж, 2 азтан Манжуур аялахаар болов.
Ирэх 26-ны өдөр Баянхутаг сум, 5 дугаар сард Галшар, Бор-Өндөр, Дархан суманд “Төлөөлөгчийн өдөр” үргэлжилнэ.