11 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛНО
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2019 он 04 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж, 3 асуудал хэлэлцэв.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааныг 5 дугаар сарын 17-ны өдрийн 09 цагт Нутгийн удирдлагын ордонд хуралдуулахаар тов зарлаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий 47 иргэнийг төрийн дээд одон, медалиар шагнуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, Галшар, Баян-Овоо, сумдын сургуулийн дотуур байрыг акталж, худалдахаар шийдвэрлэв.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8