"СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Олон Улсын Сувилагч нарын баярын өдрийг угтан Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын Ажлын алба Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран "СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР" арга хэмжээг дөрөвдүгээр сарын 24-ны өдөр хорооны Иргэний танхимд зохион байгууллаа.Арга хэмжээний үеэр Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэг олгох сургалт, даралт үзэх, сахарын шинжилгээ, зүрхний бичлэг зэрэг анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, Хүнсний болон ахуйн хэрэглээний тусламж үзүүлж, гарын авлага тараан ажиллалаа. Арга хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдав.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8