ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛАА
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "Алтангадас одон"-оор шагнагдсан Баян-Адрага сумын Цэцэрлэгийн багш Ш.Аз жаргал, Галшар сумын өндөр настан Д.Дугар, "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнагдсан Галшар сумын ахмад багш С.Отгонгэрэл нарт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан гардуулж, баяр хүргэв.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8