Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХЭНТИЙ АЙМАГ “ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВ” БОЛОН ХӨГЖИНӨ

2019-04-26

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулга 4 сарын 22-нд Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдаж 800 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар “Түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх” зорилт дэвшүүлж, 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх, салбарын орлогыг 1,1 тэрбум ам.доллар буюу 2,8 их наяд төгрөгт хүргэхээр томоохон төслүүдийг эхлүүлэн ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, тэр дундаа Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймагт орших түүхэн газар нутгууд руу жуулчдыг татах зорилгоор бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг өнгөрсөн оноос эхлүүлээд байгаа билээ.

Тиймээс чуулганд Хэнтий аймгийн удирдлагууд, төрийн болон ТББ, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл зэрэг нилээд олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож, өөрсдийн санал бодлоо хүргэлээ.

Мөн энэ үеэр Таван богд группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан 300 гаруй ажилтантай ноолуурын үйлдвэрийг Хэнтий аймагт байгуулах боломжтой гэдгээ танилцуулсан бол аймгийн Засаг дарга Н.Ганбямба газрын асуудлыг шийднэ гэдгээ амлалаа.

Чуулганы төгсгөлд 5 заалт бүхий зөвлөмжийг гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээр болсон юм.

Уг зөвлөмжид:

Нэгдүгээрт, 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх ажлыг шат шатанд эрчимжүүлж, ОУ-ын агаарын тээврийн даацыг нэмэгдүүлэх, цахим виз олголтыг нэвтрүүлэх, хилийн боомт дээрээс виз олгох ажлыг яаралтай эхлүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татварын болон бусад бодлогоор төрөөс дэмжих,

Хоёрдугаарт, Мянганы суут хүн, Их эзэн Чингис хааны түүхэн өв, соёлыг цогц байдлаар дэлхий нийтэд сурталчлан таниулах, боловсролын хөтөлбөрт тухайлсан өөрчлөлт оруулах, “Чингис хаан” нэршлийг хэрэглэх тухай зохицуулалт бүхий хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх,

Гурвдугаарт, Түүхэн аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс Дэлхийн мянганы суут хүн, Их эзэн Чингис хааны төрөлх нутаг Хэнтий аймгийг “Түүхэн аялал жуулчлалын төв” болгон хөгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын тусгай хөтөлбөр батлан хэрэгжүүлэх,

Дөрөвдүгээрт, Уул уурхайн салбар, Монгол Улсын хэмжээнд эвдрэлд орж орхигдсон газруудын байгаль, орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх,

Тавдугаарт, Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх, төслийг МҮХАҮТ хариуцан зохион байгуулах зэрэг асуудлуудыг тусгасан юм.

Хэнтий Аймаг Миний Нутаг


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%