Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭССЭ БИЧЛЭГ, ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА.

2019-04-26

Аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагч, хүүхэд залуу үеийг байгаль орчиндоо хайртай, хүндэтгэлтэй хандах зан төлөв суулгах, амьдарч буй эх дэлхий байгалиа хайрлан хамгаалах хариуцлагыг ойлгуулах, бусаддаа түгээн дэлгэрүүлэх, мөн тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, зураг зурах, үзэл бодлоо илэрхийлэх, эссэ бичлэгийн хэл найрууулга зүйд суралцуулах зорилготойгоор “Эх дэлхийгээ хамгаалъя” эссэ бичлэг, гар зургийн уралдааныг зарлалаа. 
Уралдаанд ирүүлсэн эссэ бичлэг болон гар зургийн бүтээлүүдээс шилдгийг шалгаруулан Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр шагналыг гардуулан өгнө.
Гар зургийн уралдааны Ахлах анги, дунд ангийн төрөл тус бүрт 1 дүгээр байр 100 000 төгрөг, 2 дугаар байр 70 000 төгрөг, 3 дугаар байр 50 000 төгрөг , өргөмжлөлөөр, Эссэ бичлэгийн уралдаанд / 9-10 дугаар анги/ 1 дүгээр байр 100 000 төгрөг, 2 дугаар байр 70 000 төгрөг, 3 дугаар байр 50 000 төгрөг , өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшуулана.
Сурагчид та бүхнийг уралдаандаа идэвхтэй оролцоно уу.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 2
2 / 100%
0 / 0%