Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ҮЕРХЭЛ- НӨХӨРЛӨЛ СЭДЭВТ СУРГАЛТЫГ 37 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЗОХИОН БАЙГУУЛАВ

2019-05-02

Иргэдэд Эрүүл мэндийн тухай хуулийг сурталчлан таниулах, сургалт үйл ажиллагаа зохион байгуулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Иргэний танхимын ажилтны санаачлагаар “Үерхэл-нөхөрлөл” сэдэвт сургалтыг хорооны “Үйлс нэгтэн” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран тавдугаар сарын 01-ний өдөр Иргэний танхимд зохион байгууллаа. Үйл ажиллагааг тус хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.Ариунчимэг нээж,  Иргэний танхимын ажилтан болон “Үйлс нэгтэн” өрхийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Дүүрэнжаргал нар сургалтыг удирдан явууллаа. 

Сургалтаар “Харилцаа, хандлага” сэдвээр нийгмийн ажилтан Б.Дүүрэнжаргал , “БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр эмч А.Мядагбадам, Г.Сүнжидмаа нар ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн 11,12 дугаар ангийн сурагчдад мэдээлэл өгсөн юм. Сургалтын үр дүнд сурагчид эрүүл мэндийн асуудал, харилцаа хандлагаа өөрчлөх, БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлын талаар мэдлэг, мэдээлэлтэй боллоо. 

18 ДУГААР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%