Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2019-05-21

Аймгийн хэмжээнд эхний улирлын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол 33 бүртгэгдсэн, ослын улмаас 3 хүн нас барж, 7 хүн гэмтсэн байна. Дээрх гэмт хэргийн 11 нь Хэрлэн суманд бүртгэгдсэн ба Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, эрхээ хасуулсан 168 жолооч байна.
Хэнтий аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийнлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөочлийг бууруулах зорилгоор “Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлье” өдөрлөгийг Чингисийн талбайд зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр Автотээврийн газраас машины тенхикийн бүрэн бүтэн байдлын оношлогоо, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс жолооч нарын даралт үзэх, нүдний хараа шалгах зэрэг анхан шатны үзлэг, Цагдаагийн газраас жолооч нарын дунд замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн тухай АХА тэмцээн, Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газар, Боловсрол Соёл Урлагийн газраас хүүхдүүдийн дунд “Миний аав сайн жолооч” зургийн уралдаан тус тус зохион байгуулж, иргэдэд гарын авлага боршур мэдээлэл хүргэж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%