ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Монгол улсын Их Хурал "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай" хуулийн үйлчлэлийг 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөс сэргээж, зарим нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс Улсын комисс, Тагнуулын тусгай архив, Прокурорын байгууллагын холбогдох албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийг аймагт ажиллуулж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэр, хүүхэд, ач, зээ нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах талаар тодорхой ажил зохион байгуулсаны үр дүнд 2017 оноос хойш нөхөн олговорын 1 сая төгрөгийг 8 иргэн авсан байна. Галшар сумын харьяат өндөр настан Гэндэнсүрэнгийн Аюушмаа өнөөдөр нөхөн олговрын 1 сая төгрөгөө гардан авлаа. Мөн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хэлмэгдэгчийн төрсөн хүү, охин, албан ёсны үрчлэн авсан хүү, охинд 40-80 сая төгрөгийн нөхөх олговорыг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хуулийн шаардлага хангаж байгаа манай аймгийн харьяат 99 иргэнээс одоогийн байдлаар 63 иргэн авахтай холбогдсон баримт бичгээ бүрдүүлж, бүртгүүлээд байна
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8