"Үгийн жирэм" бүтээлч уншлагын аяныг Хэрлэн Лаборатори 1 дүгээр сургуулийн 10 б ангиас санаачлан эхлүүлсэн бөгөөд тус сургуулийн 215 сурагч номыг бүтээлчээр уншиж байна.
Энэхүү уралдааны 2 дугаар шатанд шалгарсан 60 сурагчийн илтгэлийн тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ардын дуу бүжгийн "Хан Хэнтий" чуулгад болно. Илтгэлийн тэмцээнийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийтийн Номын сан, ДЗМ "Бор-Өндөр-2" хөтөлбөр, "Хан Хэнтий чуулга" ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.
Ном уншицгаая.