Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2019-05-21

Зүүн бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албадын “Зүүн бүс-3” уламжлалт зөвлөлдөх уулзалт 2019 оны 05 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Чингис хотод амжилттай зохион байгуулагдлаа. 
Энэхүү зөвлөлдөх уулзалтад УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газар, “Монгол улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл, Дорнод Сүхбаатар, Хэнтий аймгийн Хурлын ажлын албаны албан хаагчид, зарим Тэргүүлэгчид оролцов.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танилцуулга, онцлох ажлын мэдээлэл, “Монгол улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн мэдээлэл, танилцуулга, Аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны 2018 оны тайлангийн дүн, зөвлөмжийн тухай танилцуулга хийгдсэн бол Хувь хүний хөгжлийн институци сургалтын байгууллага “Багаар ажиллах арга зүй” сургалт, лекц зохион байгуулав. Мөн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн тулгамдсан асуудал” сэдвээр хэлэлцүүлэг хийж, саналаа нэгтгэн УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэв.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг албан хаагчдын мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох, багийн ажлын арга зүйд суралцахад чиглүүлсэн бөгөөд албан хаагчдын дунд зохион байгуулсан “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэхэд миний үүрэг, оролцоо” эссэ бичлэгийн уралдаанд Сүхбаатар /Ж.Жаргалсайхан/, Дорнод /М.Цэрэндаваа/, Хэнтий аймаг /Д.Сарангэрэл/ шалгарав.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%