Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАГИЙН ДҮНГЭЭР ГУРАВ ДАХЬ УДААГАА АВАРГАЛАВ

2019-05-21

Зүүн бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албадын Зөвлөлдөх уулзалтын хүрээнд зохион байгуулдаг 4 төрөлт спортын нөхөрсөг тэмцээн амжилттай боллоо. Дүнг танилцуулбал:
Одон бөмбөгийн /теннис/ эрэгтэй төрөлд 
1 дүгээр байр Хэнтий, 2 дугаар байр Сүхбаатар, 3 дугаар байр Дорнод
Одон бөмбөгийн /теннис/ эмэгтэй төрөлд 
/1 дүгээр байр Сүхбаатар, 2 дугаар байр Хэнтий, 3 дугаар байр Дорнод/, 
Сагсан бөмбөг 3х3 холимог багийн төрөлд:
/1 дүгээр байр Дорнод, 2 дугаар байр Хэнтий, 3 дугаар байр Сүхбаатар/, 
Дартсын төрөлд \багийн бүх тамирчид\ 
1 дүгээр байр Хэнтий, 2 дугаар байр Сүхбаатар, 3 дугаар байр Дорнод, 
Волейболын холимог төрөлд
1 дүгээр байр Хэнтий, 2 дугаар байр Дорнод, 3 дугаар байр Сүхбаатар/-ийн баг тамирчид тус тус эзлэв. 
2017 онд Дорнод, 2018 онд Сүхбаатар аймагт болж байсан зөвлөлдөх уулзалтын спортын аваргаар Хэнтий аймгийн баг тамирчид тодорч байсан бол энэ удаа ч Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал багийн дүнгээр 3 дахь удаагаа аваргаар шалгарав.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%