2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Нутгийн удирдлагын ордонд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаан боллоо.
Хуралдаанаар 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тухай, 2018 оны үлдэгдэл орлогыг хуваарилах тухай, Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, журам батлах тухай, Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг батлах тухай, Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийн барих газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар уламжлах тухай, Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах саналыг уламжлах гэсэн 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.