Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ҮГИЙН ЖИРЭМ" ИЛТГЭЛ, БҮТЭЭЛЧ УНШЛАГЫН УРАЛДААНЫГ ДЭМЖИВ

2019-05-21

Хэрлэн Лабортори 1 дүгээр сургуулийн М.Ууганчимэг багштай 10 "б" ангийн санаачлан зохион байгуулсан бүтээлч уншлага, илтгэлийн "Үгийн жирэм" уралдааныг дэмжиж, хамтран зохион байгуулав. 
1 дүгээр сургуулийн 215 сурагч уншсан номоо илтгэж, уншсанаа ярих, бүтээлчээр унших, 5 минутад багтаан илтгэх зорилготой энэхүү тэмцээний 2 дугаар шатанд 60 сурагч оролцсон бөгөөд сурагчдын уншихаар сонгосон 60 номыг худалдан авах зардлыг Дорнод, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба ивээн тэтгэж оролцлоо. Уралдаанд М.Оюунзул 10 е, Г.Билэгжаргал 10 д, Д.Уранзаяа 10 а, Б.Лувсандорж 10 б, А.Есүгэн 10 б, Дэлгэрмаа 10 е, Мөнхжавхлан 10 д, Дөлгөөн 10 е, У.Хонгорзул 10 в, Х.Оюунгэрэл 10 г нар тэргүүлэв.

Анги бүрээс шилдэг сурагч шалгаруулсан бөгөөд М.Оюунзул, Г.Билэгжаргал, Д.Уранзаяа, Б.Лувсандорж, У.Хонгорзул, Х.Оюунгэрэл нар шалгарав.
Үгийн жирэм уралдаан ирэх жил аймгийн хэмжээнд өрнөнө.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%