Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУУЛЬ БУС МОД БЭЛТГЭЛ, АН АГНУУРТАЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ТАЛААР ЗӨВЛӨЛДӨВ.

2019-05-21

Аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр “Хууль бус мод бэлтгэл, ан агнууртай тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх” зөвлөгөөнийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Ажлын уялдааг сайжруулах, хариуцлага сахилгыг нэмэгдүүлэх, иргэд, байгууллагын санаачлагыг дэмжих, хууль эрх зүйн сургалт мэдээлэл өгөх, хуулийн биелэлтийг хангуулах зорилготой, энэхүү зөвлөгөөнд аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, хууль хяналтын байгууллагын удирдлага, Цагдаагийн хэсгийн Төлөөлөгчид, Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, ойн анги, нөхөрлөлүүдийн нийт 130 гаруй төлөөлөл оролцлоо.
Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Хэнтий аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл 2017, 2018 онд нийт 10 орчим сая төгрөг зарцуулсан бол 2019 онд 19 сая төгрөг, Дэлхийн байгаль хамгаалах сангаас 10 сая төгрөгийн дэмжлэгийг авч ажиллаж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%