Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЪЯ” УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

2019-05-28

Дэлхийн байгаль хамгаалах сан, Аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар, Прокурорын газраас хамтран зохион байгуулсан “Эх дэлхийгээ хамгаалъя” уралдаанд 18 сум 4 тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийт 196 бүтээлээр оролцлоо.
Уралдааны зорилго нь хүүхдийг бага наснаас эх дэлхийгээ хайрладаг, амьдралын эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн хор уршиг, байгаль орчныг хамгаалахын ач холбогдлыг сурталчлах, эх орон үзлийг төлөвшүүлэхэд зорьсон билээ.
Эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн 119 бүтээлээс 1 дүгээр байрыг Хан Хэнтий цогцолбор сургуулийн сурагч М.Анужин, 2 дугаар байрыг Хэрлэн 1 дүгээр сургуулийн сурагч Жаргалмаа, 3 дугаар байрыг Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч А.Зулцэцэг нар эзлэв. 
Харин гар зургийн уралдаанд ирүүлсэн 77 бүтээлээс ахлах ангийн төрөлд 1 дүгээр байрыг Өлзийт тосгоны ЕБС-ийн сурагч Б.Ганхүлэг, 2 дугаар байрыг Хэрлэн 1 дүгээр сургуулийн сурагч Б.Өнөмөнх, 3 дугаар байрыг Хан Хэнтий цогцолбор сургуулийн сурагч Г.Эрдэнэбат, дунд ангийн төрөлд 1 дүгээр байрыг Дадал сумын ЕБС-ийн сурагч Э.Тэмүүлэн, 2 дугаар байрыг Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Б.Дайцэцэн, 3 дугаар байрыг Баян-Овоо сумын ЕБС-ийн сурагч Э.Мөнхзаяа нар тус тус эзэлсэн байна.
Шалгарсан сурагчдыг нийт 600 000 төгрөгөөр урамшуулсан бөгөөд бүтээлийг байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэмэл хуудас, боршурт ашиглах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%