Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

2019-05-28

Аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар хамтран “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Мал хулгайлах гэмт хэргийн аймгуудын статистик мэдээг сүүлийн 8 жилийн байдлаар гаргахад манай аймаг хамгийн олон буюу 1282 хэрэг гарсан үзүүлэлттэй байна.
Иймд энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төр, хуулийн байгууллагыуудын ажлын уялдааг хангах, иргэд, малчид, олон нийтийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх, энэ ажилд татан оролцуулах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болох, тулгамдсан асуудлын талаар дээд шатны байгууллагад санал хүргүүлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Хэнтий аймгийн сумдыг Баянмөнх, Баян-Адрага, Баян-Овоо, Хэрлэн, Жаргалтхаан гэсэн 5 бүсэд хуваан “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2017, 2018 онд Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 9,8 сая төгрөг зарцуулсан бол энэ онд 7 сая төгрөг зарцуулах төлөвлөгөөтэй байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%