Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨЛӨӨЛӨГЧИЙН_ӨДӨР_ГАЛШАР_СУМ

2019-06-03

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан 5 дугаар сарын 31-ний өдөр Галшар суманд ажиллав. "Төлөөлөгчийн өдөр"-ийг тогтоох тухай Тэргүүлэгчдийн 2016 оны 16 дугаар тогтоолын дагуу Төлөөлөгчдийг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран зохион байгуулах чиглэл өгсөн боловч сумд харилцан адилгүй түвшинд хийж ирсэн тул 2019 онд аймгийн Хурлын ажлын албанаас бүх сумдад Төлөөлөгчдийн өдөр зохион байгуулж, орон нутагт ажиллахаар шийдвэрлэсэн юм. 
Энэ удаа Галшар сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон Б.Энхтайван төлөөлөгчдийн өдрийг зохион байгуулав. Төлөөлөгчийн өдрийн хүрээнд Төлөөлөгч Б.Энхтайван ажлын тайлангаа тавьж, тодорхой асуудлуудаар иргэд байгууллагуудын саналыг сонсов. Төлөөлөгч Б.Энхтайван дууны тэмцээн, хүүхдийн үндэсний бөхийн барилдаан зэргийг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулсан бөгөөд энэ өдөр тамхины хор хөнөөлийн тухай сургалт хийлээ. Төрийн дээд шагнал, аймгийн Хурлын шагналаар шагнагдсан иргэдийн шагналыг мөн гардуулав. 
6 дугаар сард Дадал, Дархан, Баян-Овоо сумдаас сонгогдсон Төлөөлөгчийн өдөр болно.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%