Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 99 дүгээр зарлигаар Хэнтий аймгийн харьяат 21 эх "Эхийн алдар 1 дүгээр зэргийн одон"-оор, 256 эх "Эхийн алдар 2 дугаар зэргийн одон"-оор шагнагдсан юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын эмэгтэйчүүдийн Холбооны Хэнтий аймгийн зөвлөлтэй хамтран 2019 онд "Эхийн алдар" одонгоор шагнагдаж байгаа нэр бүхий 277 эхээс 3 дахь үедээ үедээ шагнагдаж, эсэн мэнд аж төрөн суугаа эхчүүдэд хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 3 эхээс Галшар сумын харьяат Дэмчигийн Шижирцэцэг эмээ Навааны Цэрэндолгор, ээж Дамбадаржаагийн Пүрэвсүрэнгийн хамт, Мөрөн сумын харьяат Минжүүрдоржийн Баяртуяа ээж Цэдэн-Ишийн Одонтуяа, эмээ Цэндсүрэнгийн Должин нарын хамт хүрэлцэн ирж, аймгийн удирдлагууд тэдэнд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэв.