Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаан болж байна.

2014-12-02

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдааныг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт Иргэний танхимд хуралдаж доорх  асуудлыг хэлэлцэхээр болов.

Хэлэлцэх асуудал:

  • 1.    2014 оны сүүлийн хагас жилийн мод бэлтгэлийн явцын гүйцэтгэл, модны хуваарь хэлэлцэх тухай
  • 2.    ЗДТГазрын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан түүний мөрөөр хийгдэж буй ажлын явцтай танилцах тухай
  • 3.    ИТХ-ын Нээлттэй хаалганы өдөрлөгөөс гарсан санал хүсэлт, шүүмжлэлийн талаар авсан арга хэмжээний тухай
  • 4.    ГЗБ-ын төлөвлөгөөний хэлэлцүүлэг ямар түвшинд явж байгаа, гудамж талбайн нэршлийн асуудлыг  яаж шийдэж байгаа талаар сонсох тухай 
  • 5.    Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс томилох тухай

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%