Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Баян-Овоо сумын ИТХ болон сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан “Төлөөлөгчийн өдөр” арга хэмжээнд аймгийн ИТХурлын Төлөөлөгч Г.Хэрлэнчулуун, Ж.Энх-Амгалан, Ц.Дэмбэрэлсайхан, Б.Дархантөр болон аймгийн ЗДТГазрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Баярцолмон, аймгийн Статистикийн хэлтсийн дарга Т.Өлзийсүрэн, аймгийн Стандартчилал хэмжилзүйн дарга Ч.Пүрэвдорж нар оролцлоо.
“Төлөөлөгчийн өдөр”-ийн хүрээнд болсон иргэдтэй уулзах уулзалт дээр одоо хийгдэж буй ажил болон цаашид хийж бүтээх ажлаа танилцуулахын хамт тэдгээртэй холбоотой тодорхой асуудлуудаар хариуцсан чиглэлийн дарга нарыг урьснаа дурдан, дэмжиж ажиллахыг хүсэж буйгаа илэрхийлж байсан. Мөн энэ уулзалтад ирсэн ард иргэдэд сумын ИТХурлаас Төлөөлөгчдийнхөө хийсэн ажлын тайланг танилцуулав.
“Төлөөлөгчийн өдөр”-ийн арга хэмжээний уулзалт үдэшлэгийн дундуур зохиосон олс таталт, гар бөмбөгийн болон сагсан бөмбөгийн шидэлтийн тэмцээнүүдэд хүүхэд залуучууд идэвхтэй оролцож тэмцээнүүд өрсөлдөөн ихтэй болж байлаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Тэргүүний Төлөөлөгч”, “Сүлд” шагналаар 3 хүнийг шагнав.