Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨЛӨӨЛӨГЧИЙН_ӨДӨР_ДАРХАН_СУМ_2019_06_27

2019-06-28

Төр, зарим хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, Төлөөлөгч бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах, иргэдийн санал бодол сонсох, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл авах, оролцоог нэмэгдүүлэх зорилготой "Төлөөлөгчийн өдөр" тайлант өдөрлөгийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дархан суманд зохион байгуулав.

2019 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутагт ажиллаж, тодорхой асуудлуудаар хяналт хэрэгжүүлэх, гаргасан шийдвэрүүдийнхээ хэрэгжилтийг тооцох, Төлөөлөгчдийг эргэх холбоотой ажилахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ удаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Дархан сумаас сонгогдсон Ж.Энхтөр, Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран "Төлөөлөгчийн өдөр"-ийг хийв.
Өдөрлөгийн үеэр Гар бөмбөгийн тэмцээн, Их насны морины уралдаан, Хүчит бөхийн барилдаан, Олс таталтын тэмцээн, Шатар, даамын тэмцээн зохион байгуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, байгууллагын дарга нартай уулзаж, иргэдтэй уулзалт хийлээ.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%