Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШВЕЙЦАРИЙН ПАРЛАМЕНТИЙН ДАРГА МАРИНА КАРОББИО ГҮШЭТТИ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

2019-07-02

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Швейцарийн Холбооны Улсын Парламентийн дарга Марина Кароббио Гүшэтти болон Швейцарийн хөгжлийн агентлагийн ажлын хэсгийнхэн өнөөдөр аймгийн ИТХ-ын Төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын үеэр ИТХ-ын дарга Г.Пүрэвганди аймаг, орон нутгийн хөгжлийн бодлого, ИТХ-ын үйл ажиллагаа, хэлэлцэн баталсан томоохон бодлогын баримт бичгүүдийн талаар танилцуулж, хоёр улсын засаглалын бүтэц, үйл ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Швейцарийн хөгжлийн агентлаг нь УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран орон нутгийн засаглалын бодлого, шийдвэр гаргалтад иргэд, олон нийтийн оролцоог хангах, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах зорилгоор 2012-2016 онд “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн бол 2017-2020 онд “Төлөөллийн байгууллагуудыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эдгээр төслүүдийн хүрээнд багийн ИНХ, сум, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах чиглэлээр олон талт сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хамтран ажиллаж байгаа юм.

https://www.youtube.com/watch?v=rbKbZlliPps&feature=youtu.be












Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%