Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар аймгийн төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

2019-08-16

Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар аймгийн төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Цагдаагийн газрын барилга Гүйцэтгэгч: “Ванхүү” ХХК, Зураг төсөл зохиогч: “НГ” ХХК Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: улсын төсөв, 1 849 999 500 төгрөг Ажлын явц: 50% Төв халхын дуулалт жүжгийн театрын барилга Гүйцэтгэгч: “Суурь” ХХК, Зураг төсөл зохиогч: “Балданс” ХХК Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: улсын төсөв, 6 800 000 000 төгрөг Ажлын явц: 10% 150 ортой цэцэрлэгийн барилга /Сайнцагаан сум 1-р цэцэрлэг/ Гүйцэтгэгч: “Эйч ар ви констракшн” ХХК, Зураг төсөл зохиогч: “Грийн арт солюшн” ХХК Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: улсын төсөв, 1 461 289 368 төгрөг Ажлын явц: Хуучин барилгын буулгалтын ажил дууссан. 5% Аймгийн төвийн хатуу хучилттай 2.8 км авто зам Гүйцэтгэгч: “Дэвжих-Эрдэнэ” ХХК, Зураг төсөл зохиогч: “Классик роуд” ХХК Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: улсын төсөв, 2 176 017 018 төгрөг Ажлын явц: Авто замын трассын өнгөн хөрс хуулалт хийгдсэн. 5% Мандалговь хотын үерийн хамгаалалтын далангийн барилга байгууламж Гүйцэтгэгч: “Химон констракшн” ХХК, Зураг төсөл зохиогч: “Криетивмонголиа” ХХК. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: улсын төсөв, 1 424 000 000 төгрөг Ажлын явц: 50% тай явагдаж байна. ИТХ-ын дарга С.Сүхбаатар нь гүйцэтгэгч компаниудад ажлаа гэрээний хугацаандаа чанартай гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгөх талаар үүрэг өглөө.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%