Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР” БАЯНМӨНХ СУМАНД

2019-09-07

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2016 оны Төлөөлөгчийн өдөр бий болгох” тухай тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39 Төлөөлөгч 2019 онд ажлын тайлангаа иргэддээ танилцуулах тайлант өдөрлөг “Төлөөлөгчдийн өдөр”-ийг зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаа 9 дэх сум буюу Баянмөнх суманд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Мижидийн Цэнгэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон Төлөөлөгчдийн хамтаар хийсэн ажлаа тайлагнаж, “Төлөөлөгчийн өдөр”-өө зохион байгуулж, иргэдтэйгээ нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Тайлант өдөрлөгийн үеэр аймаг, сумын хуралд сонгогдсон Төлөөлөгчид урлагын тоглолт үзүүлж, иргэддээ хүндэтгэл үзүүлж, хос дуучдын тэмцээнийг зохион байгуулан явууллаа. Мөн сумын иргэд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад олноо Чилла нэрээр алдаршсан Лектор Бандицэрэн “Харах өнцгөө өөрчлөе” сэдвээр лекц тавьсан юм.  

Мөн энэ үеэр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүтээн байгуулсан Залуус төгөл цэцэрлэгт хүрээлэн, “Эгшигт Хэрлэн дууны хөшөөний нээлт болсон юм.

Сумынхаа хөгжил дэвшлийн бодлогыг тодорхойлж, иргэдийнхээ итгэл, сэтгэлийг хүлээн сонгогдсон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Алтантуяа, сумынхаа хуралд 6 удаа сонгогдсон ахмад багш О.Цэрэннадмид нарыг “Хурлын Тэргүүний Төлөөлөгч” тэмдгээр, сумын хурлын төлөөлөгч Э.Бат-Эрдэнийг  “Сүлд” тэмдгээр тус тус шагнасныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан гардуулав. 

9 дүгээр сарын 25-ны өдрөөс Хэрлэн сумын төвийн багуудад “Төлөөлөгчийн өдөр” үргэлжилнэ.

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%