УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос жил бүр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан дүүргийн харьяат Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөөдөр Түвдэнпэлжээлин хийдтэй хамтран хэлмэгдэгсдийн хойдын буянд зориулж 108 зул өргөж, буян ном хуруулан хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа зохион байгууллаа. Чингэлтэй дүүргийн хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт өөрөө хэлмэгдсэн 6, хэлмэгдэгсдийн эхнэр, нөхөр , төрсөн болон үрчилсэн хүүхэд 84 нийтдээ 90 иргэн оршин сууж байна.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8