ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны шуурхай зөвлөгөөн өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ний өдөр боллоо. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал есдүгээр сард Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулах төлөвлөгөөт ажлуудыг танилцуулж, ажилтнуудад цаг үеийн холбогдолтой зарим үүрэг чиглэл өгөв. Есдүгээр сард ИТХ-ын Эрхзүй нутгийн удирдлагын хороо, Ногоон хөгжил газрын харилцааны хороо, Хот байгуулалт үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороо тус бүр батлагдсан удирдамжийн дагуу ажиллах, Эрдмийн цэцэрлэгт хүрээлэнгийн спорт талбайн нээлтийн үйл ажиллагаа, Нийтийн эргүүлүүдийн ээлжит сургалт, спорт өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8