ЭРХ ЗҮЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОРООНЫ ГИШҮҮД ЗАРИМ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮЙЛ ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй нутгийн удирдлагын хороо есдүгээр сарын 18-ны өдөр батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хуралдаж “Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөр “Гамшгаас хамгаалах сайн дурын үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд зохион байгуулах гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх” хөтөлбөр, үйл ажиллагааны явцтай танилцлаа. Дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хийгдэж буй ажлуудын талаар гишүүдэд мэдээлэл өгч, Хурлын хорооны гишүүд танилцуулагатай холбогдуулан санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8