Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЭДЭЭЛЭЛ

2019-09-23

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр дараах нэмэлт өөрчлөлт оруулж, иргэдэд орон сууцны зориулалтаар нөхөх олговор олгож байгаа билээ. Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт "энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно:"
13.2.1. улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг;
13.2.2. улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг." гэж заасан.
Одоогоор манай аймгийн 42 иргэн сонинд зарлагдаж, шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргах эрх үүссэн байна.
ҮҮНД:
НӨХӨХ ОЛГОВРЫН НЭХЭМЖЛЭЛЭЭ БҮРДҮҮЛСЭН ИРГЭДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ
Доорх нэр бүхий иргэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1; 13.2.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 3 дугаар хэсгийн дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн тул мөн тогтоолын 4 дэх хэсгийн 5-ын б, в, 9 дүгээр заалтуудыг баримтлан нийтэд мэдээлж байна.
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхэд:
1 сар
Цэрэнжавын Дэнзмаа, (Цэрэнжав Эрдэнэевын)
Цэрэнжав Рэнцэнгийн хүүхэд
2 сар
Гончигийн Бадамгарав, Гончиг Базарын хүүхэд
3 сар
Нямбуугийн Лхамсүрэн, Нямбуу Самбадавын хүүхэд
5 сар
Цэнд-Аюушийн Балжинням, Дашнэрэн Ламцагийн хүүхэд
Гомбожавын Долгор, Гомбожав Базарын хүүхэд
Аюушийн Түмэннаст, Батмөнх Гунгаагийн хүүхэд
Очирын Пагма, Очир Нарангийн хүүхэд
6 дугаар сарын 24-ний өдөр
Дарамын Дуламжав, ДарамБадамын хүүхэд
Дашийн Дулам, Омбоожав Сэдэдийн / Умбажав Сэдэдийн/ хүүхэд
Долгорын Цэдэндорж, Дамдин Балданцэрэнгийн хүүхэд
Жамсрангийн Банзрагч, Гомбожав Уламбаярын хүүхэд
Батмөнхийн Цэрэндулам, Батмөнх Василын / Батмөнх Басалын, Бислагийн/ хүүхэд
6 дугаар сарын 27-ны өдөр
Арслангийн Балжид, Арслан Бадамын хүүхэд
7 дугаар сарын 01-ний өдөр
Болдын Дашилмаа, Болд Базарын хүүхэд
Содномын Дэнсмаа, Содном Жигмэдийн хүүхэд
Доржийн Данзан, Дорж Башгын /Дорж Пашкагийн/ хүүхэд
Юндэнгийн Зүгдэрнамжил, Юндэндаваа Даваагийн хүүхэд
7 дугаар сарын 02-ны өдөр
Зинамэдэрийн Долгор, Дамдинсүрэн Хүрэлийн /Дамдинсүрэн Хүрэнгийн/ хүүхэд
Бадгарын Жамсран, Осгонбаяр Сэнгийн хүүхэд
Даваагийн Бадамраага, Даваа Раднаажавын хүүхэд
Намсрайн Норжмоо, Намсрай Чимэдийн хүүхэд
Мандалын Сүхзагд, Данзанваанчиг Болдын хүүхэд
Балжиннямын Ханд, Дампил Чойгийн хүүхэд
Цэрэнлхамын Мөнхжаргал, Лувсанжамц Авармаагийн хүүхэд
7 дугаар сарын 03-ны өдөр
Орлойн Цэрэнбалтав, Галсан Оролойн хүүхэд
Өлзийгийн Ичинхорлоо, Өлзий Цэвэгийн хүүхэд
Эрдэнэжавын Цэдэн-Иш, Эрдэнэжав Очирын хүүхэд
7 дугаар сарын 04-ний өдөр
Түнжингийн Доржмаа, Түнжин Цэрэнгийн хүүхэд
Шагдарсүрэнгийн Шархүүхэн, Лувсансодном Цэенгийн хүүхэд
Гарамжавын Лхамсүрэн, Гарамжав Балдангийн хүүхэд Гомбожавын Дарийбум, Гомбожав Шагдарын хүүхэд
Бүүвэйн Цэрэндорж, Гэндэнжамц Цэндийн хүүхэд
8 дугаар сарын 30-ны өдөр
Цэрэнжавын Цэрмаа, Цэрэнжав Очирын хүүхэд
Мөнхийн Аюуш, Шарав Базарын хүүхэд
9 дүгээр сарын 02-ны өдөр
Лувсанцэрэнгийн Дүнжин, Лувсанцэрэн Шагдарын хүүхэд
Дугарын Бадамханд, Дугар Моломын хүүхэд
Дэндэвийн Хоролсүрэн, Дэндэвдоо Цэрэндоржийн хүүхэд
Лувсангомбын Гомбосүрэн, Лувсангомбо Дэчингийн хүүхэд
Дашвалын Цэвээндорж, Дашбал Будын хүүхэд
Ичинноровын Нацагдорж, Балдан Сэвжидийн хүүхэд
Балдангийн Базарсад, Дашбалдан Гарамын хүүхэд

*Иргэдийн анхааралд: Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн эдгээр иргэний нэр дээр нөхөх олговор нэхэмжлэх болон олговрыг хуваах асуудлаар маргаан гарвал маргагч талууд өөрийн харъяалагдах орон нутгийн Цагаатгалын салбар комисс, Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комиссын Ажлын албанд мэдэгдэж, маргаанаа хэлцлийн журмаар, эсвэл анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн тухайгаа тэмдэглүүлнэ. Маргаан гараагүй нөхцөлд энэ нэрсийн жагсаалт нийтлэгдсэн өдрөөс 30 хоногийн дараа харъяалах иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ өгч шийдвэрлүүлнэ. Хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар нөхөх олговор гаргуулах шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нөхөх олговрыг 2 жилийн дотор бэлэн мөнгөөр нэг удаа олгоно.
Холбоо барих утас: 51-266298, 51-261725

ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИСС

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%