Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

2019-09-23

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн 2019.09.21-22 ны өдрүүдэд Спорт цогцолборт болж өндөрлөлөө. Оролцсон багууд 2 хэсэгт хуваагдаж, хэсгээс тус бүр 2 баг шигшээ тоглолтод шалгарч, олимпийн системээр өрсөлдсөнөөс тэргүүн байрыг аймгийн залуучуудаас бүрдсэн "Нэг үе" багийнхан, дэд байранд Цагдаагийн газрын баг, гутгаар байранд "Чингис" хөлбөмбөгийн холбооны баг тамирчид эзэллээ. "Шилдэг хаалгач"-аар "Нэг үе" багийн хаалгач Б.Баасандорж, "Шилдэг довтлогч"-оор мөн багийн С.Мөнхтулга нар шалгарлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 2
2 / 100%
0 / 0%