Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС АЙМАГТ АЖИЛЛАВ.

2019-09-23

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан тус хорооныхон Хэнтий аймагт ажиллаж, "Жендэр-хүний эрх" сургалтыг төрийн байгууллагын албан хаагчдын дунд зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагааг нээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан хэлсэн үгэндээ " Өмнө нь бид Жендэр ба эмэгтэйчүүд гэж ярьдаг байсан бол одоо Жендэр ба хөгжил гэж өргөн цар хүрээнд ойлгох болсон. Аймгийн нийт хүн амын 54,3 хувийг эмэгтэй, 45,7 хувийг эрэгтэйчүүд, төрийн албанд 4082 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 65 хувь эмэгтэйчүүд, 35 хувь эрэгтэй, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 20,5 хувь эмэгтэйчүүд , мал аж ахуйн салбарт 12,9 мянган малчдын 41,9 хувь нь эмэгтэйчүүд байна" гэж тэмдэглээд, жендэрийн талаарх иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, аймгийнхаа дэд хөтөлбөрийг ойрын хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхийг холбогдох хүмүүст даалгалаа. Ажлын хэсгийнхэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар зарим байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийлээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%