Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НОМЫН БАЯР 2019

2019-09-23

Монгол улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлигаар Жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр тогтоосон байдаг бөгөөд Хэнтий аймаг энэ удаа XX зууны Монголын уран зохиолын нэрт төлөөлөгч, уянгын өгүүллэгийн мастер, Монгол улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан зохион байгууллаа. Номын баярын хүрээнд С.Эрдэнийн намтар, зохиол бүтээлийг хойч үед нь сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор зохиол бүтээлээс нь түүвэрлэн “Сэрүүн Галттай Сэтгэлд ойр” илтгэлийн уралдаан, "Алтан хонх" асуулт хариултын тэмцээн, зохиолч уншигчдын уулзалт, “Зохиолын дүрд илгээх захидал” уралдаан, номын сайн нөхөр "Нацагдорж" тэмдэгтнүүдийг шалгаруулж, шагнаж урамшуулах, алдаршуулах, бяцхан номын сан танилцуулах зэрэг хөтөлбөрт ажлуудыг явууллаа.
Итгэлийн уралдааныг ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, монгол хэл уран зохиолын багш нарын дунд 2 ангиллаар зохион байгуулж, Хэрлэн лабортори 1 дүгээр сургууль, Хан Хэнтий цогцолбор сургууль, Тэмүжин цогцолбор сургууль, Эрдэм баян IV сургууль, Өлзийт тосгоны ЕБС, Өмнөдэлгэр, Биндэр, Баянхутаг, Баянмөнх сумдын нийт 9 сургуулийн 50 багш, сурагчид оролцсоноос багш, сурагчдын ангилал тус бүрээс онцгойлон тэргүүний 8 оролцогчдыг шагнаж, урамшууллаа. СУИС-ийн тэнхимийн эрхлэгч доктор профессор, "Алтан ѳд" богино ѳгүүллэгийн наадмын 6 удаагийн шагналт П. Батхуяг, Г. Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Алтанхуяг нар илтгэлийн уралдаан, зохиолын дүрд илгээх захидал нэг бүрийг шүүн тунгааж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан бөгөөд зохиолч, уншигчдын уулзалтын хүндтэй, эрэлттэй зочид байлаа. Номын баярын өдрийн ерөнхий зохион байгуулагчаар Хэнтий аймгийн нийтийн номын сан, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын "Бор-Өндөр-2" хөгжлийн хөтөлбөр ажиллалаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%