"Жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн стратеги болох нь" сэдэвт сургалтыг Хэнтий аймаг болон Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим Төлөөлөгчид, ажлын албаны ажилтнуудыг оролцуулан энэ сарын 20-ны өдөрЖҮХАА-ны мэргэжилтэн О.Буянаа, МНУХ-ны ажлын албаны дарга П.Янжинлхам нар зохион байгуулав.
Сургалтын үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий Төлөөлөгчидтэй "Жендэрийн тэгш байдлыг хангах орон нутгийн дэд хөтөлбөоийн ач холбогдол, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо, түншлэл хамтын ажиллагаа"-ны талаар фокус ярилцлага хийлээ. Жендэрийн мэдрэмжтэй төсөв, төлөвлөлт, удирдлагын тухай асуудал орон нутгийн түвшинд нилээд хүчтэй яригдаж байгаа билээ.