Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ХЭВ ЖУРМЫН УРАМШИЛТ ЭРГҮҮЛ, ГУДАМЖ БАЙРНЫ НИЙТИЙН ЭРГҮҮЛҮҮД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙНХЭЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА

2018-09-23

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газартай хамтран 19 хорооны хэв журмын урамшилт эргүүл, Гудамж байрны нийтийн эргүүлүүдийн ээлжит сургалтыг өнөөдөр Чингэлтэй хайрханы Эрдмийн задгай театрт зохион байгууллаа. Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, холбогдох хэлтэс албадын дарга нар, Гудамж байрны нийтийн эргүүл, Хэв журмын урамшилт эргүүл 600 гаруй иргэд оролцов.  

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга  Д.Бат-Эрдэнэ арга хэмжээг нээж, дүүргийнхээ 170 гаруй мянган иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд иргэдийн төлөөлөл болж, нэг баг болж  хүчин зүтгэж байгаа Гудамж байрны Нийтийн эргүүл, Хэв журмын урамшилт эргүүлүүддээ талархал илэрхийлээд, Чингэлтэй дүүрэг хамгийн их бүтээн байгуулалтай дүүрэг, түүний нэг нь өнөөдрийн та бидний тухлан саатаж байгаа Чингэлтэй хайрханы өвөрт байрлах Эрдмийн задгай театр,  2000 хүний суудалтай, олон улсын стандартын хөнгөн атлетикийн гүйлтийн зам, хөл бөмбөгийн ногоон талбай, сагсан бөмбөгийн талбай бүхий  спорт цогцолбор, Хайрхан хөгжлийн төв юм. Энэ бүхэн Чингэлтэйчүүд та бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцолсон юм. 

Энэ удаагийн сургалт, үйл ажиллагааг  хэв журам, замын хөдөлгөөний  нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудаар мэдээлэл өгөх, спорт өдөрлөг гэсэн 2 үе шаттайгаар зохион байгууллаа. 
Мөн үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах ажилд идэвхи санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим Хэв журмын урамшилт эргүүл, Гудамж байрны нийтийн эргүүлүүдийн  хөдөлмөр бүтээлийг үнэлж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шагнал,  Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн шагналаар тус тус шагнаж урамшууллаа. 

Спорт өдөрлөгийн Дартсын тэмцээнд 
1-р байр: Чингэлтэй дүүргийн 12-14-р хорооны “Чандмань” баг 
2-р байр: Чингэлтэй дүүргийн 15-16-р хорооны “Хайлааст” баг
3-р байр: Чингэлтэй дүүргийн 8-11-р хорооны “Өнгөлөг шаарнууд” баг
Нисдэг таваг тэмцээнд: 
1-р байр: Чингэлтэй дүүргийн 12-14-р хороо “Чандмань” баг
2- р байр: Чингэлтэй дүүргийн 15-16-р хорооны “Хайлаастын шонхорууд” баг
3-р байр: Чингэлтэй дүүргийн 1-7-р хорооны “Жавхаа” баг
Хөгжилтэй буухиа тэмцээнд:
1-р байр: Чингэлтэй дүүргийн 15-16-р хорооны “Хайлаастын шонхорууд” баг
2-р байр: Чингэлтэй дүүргийн 1-7-р хорооны “Жавхаа” баг
3-р байр: Чингэлтэй дүүргийн 12-14-р хороо “Чандмань” баг
Ширээний шагай тэмцээнд: 
1-р байр: Чингэлтэй дүүргийн 17-19-р хороо “Галын дөл” баг
2-р байр: Чингэлтэй дүүргийн 1-7-р хорооны “Жавхаа” баг
3-р байр: Чингэлтэй дүүргийн 12-14-р хороо “Чандмань” баг
Гранд гольф тэмцээнд:
1-р байр: Чингэлтэй дүүргийн 1-7-р хорооны “Жавхаа” баг
2-р байр: Чингэлтэй дүүргийн 8-11-р хорооны “Өнгөлөг шаарнууд баг
3-р байр: Чингэлтэй дүүргийн 17-19-р хороо “Галын дөл” багууд тус тус байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. 















Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%