Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​“НОГООН ДҮҮРЭГ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

2019-09-26

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны гишүүд батлагдсан удирдамжийн хүрээнд есдүгээр сарын 25-ны өдөр “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн үйл ажиллагааны явцтай танилцлаа. 
Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг бий болгох, түүнийг арчлах, агаар, хөрсний бохирдлыг багасгах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаарх мэдээллийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од танилцуулав. 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны гишүүд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, саналаа, дүгнэлтээ гаргалаа. 




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%