Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР" тайлант өдөрлөг ХЭРЛЭН СУМАНД

2019-09-27

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгогдсон тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзаж, санал хүсэлтийг сонсох, тойрогтоо хийсэн ажлаа тайлагнах, "Эргэх холбоо"-г бий болгох зорилгоор 2019 оноос эхлэн бүх сумдад "Төлөөлөгчийн өдөр"-ийг зохион байгуулах зорилтыг дэвшүүлэн одоогийн байдлаар Өмнөдэлгэр, Биндэр, Дадал, Баян-Овоо, Мөрөн, Галшар, Баянхутаг, Дархан, Баянмөнх сумдад зохиогдож, төлөөлөгчдийн урлагийн тоглолт, спортын уралдаан тэмцээн, уулзалтууд, хүмүүнлэгийн болон соён гэгээрүүлэх арга хэмжээ, цэнгүүн зэргийг зохион байгуулсанд сумдын иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.
9 дүгээр сарын 25-ны өдөр тайлант өдөрлөгийн нээлтийг Хэрлэн суманд зохион байгуулж, тус сумаас сонгогдсон аймаг, сумын иргэдийн Хурлын төлөөлөгчид, иргэд, сонгогчид оролцлоо. Өдөрлөгийн нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан "Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны тайлан"-г иргэдэд толилуулснаас гадна 10 байгууллагаас 243 иргэд төрийн үйлчилгээг үзүүллээ.
Тухайн өдөрлөг багуудад үргэлжлэх бөгөөд Төлөөлөгчид хийсэн ажлаа тайлагнах, спортын уралдаан тэмцээн, уулзалт, ярилцлага зохион байгуулах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 2
2 / 100%
0 / 0%