Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ.

2019-09-27

Аймагт ГХУСАЗСЗ өчигдөр хуралдаж, гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл, "Камержуулалтын аян"-ы танилцуулга, Дэлхийн Байгаль Хамгаалах сангийн Зүүн бүсийн салбарын судалгааны тайлан зэрэг 4 асуудал хэлэлцлээ.
Энэ оны 8 сарын байдлаар орон байрны хулгайн гэмт хэрэг 101, малын хулгайн гэмт хэрэг 169 бүртгэгдсэн ба зам, харилцаа холбоо, унаа техник, хэрэгсэл сайжирч, хулгайчдын сүлжээ бий болсон, малчид малаа тогтмол хариулга маллагаагүй байдал, сумдын ГХУССЗ-үүд хяналт шалгалтын ажил зохион байгуулахгүй байгаа, Малын эрүүл мэндийн тухай хууль гарснаар гарал үүслийн бичгийг сумын малын эмч нар олгодог болж, багийн Засаг дарга, хэсгийн төлөөлөгчийн хяналтыг орхиогдуулсан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр хохирогчдын эрх ашгийг хамгаалах бус, сэжигтнүүдийн эрхийг илүүд үзсэнээс ялангуяа малын хулгайн гэмт хэрэг өссөн байна гэж дүгнэлээ.
Хуралдаанаас орон байрны болон малын хулгай өсч буйтай холбогдуулан "Хяналт шалгалт" арга хэмжээг 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар тогтож, шаардагдаж хөрөнгийн асуудлыг шийдлээ....,
Аймгийн ИТХТ-ийн 2013 оны 6 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр сумдууд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд камер суурилуулах ажлыг хэрхэн зохион байгуулсан байдалд шалгалт хийсэн дүнг хэлэлцэж, санаачлагатай ажилласан сум, байгууллага, аж ахуйн нэгжийг шагнаж урамшуулахаар тогтлоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%