Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​НОГООН ХӨГЖИЛ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ХОРООНООС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-10-03

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хороо, Глокал нийгмийн халамжийн олон улсын төвтэй хамтран “Агаар орчны бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь” сургалт зохион байгууллаа. Сургалтад Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны гишүүд, Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Иргэний танхимын ажилтнууд, дүүргийн Тохижилт үйлчилгээний ажилтнууд оролцов. 
Байгаль Орчны Яам, Байгаль орчны төв хорооны гишүүн, доктор профессор Баг Тэ Юн сургалтад урилгаар оролцож “Агаар орчны бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь” сэдвээр харилцан мэдээлэл солилцлоо.












Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%